Хэлээ сайжруулангаа анимэ үзэх үү 2-р хэсэг

Baasansuren Gankhurel
3 min readSep 28, 2020

--

Сэвшээ салхитай шаргал намрын мэнд хүргэе ☀️. Өмнө нь анимэ, кино үзэнгээ хэл сурах тухай бичвэр оруулсныхаа үргэлжлэл болгоод энэ удаад таалагддаг анимэгээсээ дахин хуваалцъя.

  1. 食戟のソーマ/ Food Wars
https://www.animemaru.com/wp-content/uploads/2015/12/weedwars.jpg

Энэ анимэгийн гол дүрийн залуу их таалагддаг юмаа. Дээрээс нь хоолны тухай болохоор хэн л дургүй байв гэж дээ тээ. Тогооч бэлтгэдэг тусгай сургуульд сурдаг сурагчдын амьдралыг харуулсан. Хоолоор тулалдах тэдний тулаан ч бас халуухан шүү. Хоол хийхээс гадна хийсний дараах амталгаа гэж чухал хэсэг явна. Тэрний дүрслэл бол эротик ч гэж жигтэйхэн байнга хувцас хунар нь урагдаж, тасдагдаад алга болчихно кк. Надад бол үзэхэд үргэлж баяр баясал бэлэглэж, гол дүрийн залуугийн маань энгийн бөгөөд чадварлаг, тууштай байдал эрч хүч нэмээд байдаг. Бусад дүрүүд нь ч тус тусын чадвар онцлогтой нэг тийм час хийсэн санагддаг. Ер нь хийж буй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж, тууштай байх ямар сайхныг мэдэрч болохоор. Одоогоор 5 дахь улирал нь гараад байгаа. Дуусах болоогүй байгаасай гэж бодон сууна.

2. 鋼の錬金術師/ Fullmetal alchemist: Brotherhood

https://4.bp.blogspot.com/-aSIMM-mak7k/WWazsEXoM7I/AAAAAAAALG4/uCAPH38q7lwBls5nmK4J6diEuCl4cfHrgCLcBGAs/s1600/1329382_Latvian_ShowDetailHeaderDesktop_52e30361-deff-e611-8175-020165574d09.jpg

Японд ирээд удаагүй байхдаа хичээлд маань хэрэгтэй химийн холбогдолтой нэр томъёо сурч магадгүй гэж сонгож үзэж байсан анимэ. Гол дүрийн ах дүү 2 маань алхими (эртний шинжлэх ухааны нэг салбар) ашиглан ээжийгээ дахин амьдруулах туршилт хийсэн боловч алдаа гаргаж өөрсдийн биеэ гэмтээдэг. Өөрсдийн биеийг буцааж хэвэнд нь оруулахад хэрэгтэй Филосифичийн чулууны эрэлд явж буй адал явдлыг харуулдаг. Нилээд дээр үзсэн болохоор нарийн санахгүй байгаа ч сонирхолтой гэдгийг бол батална кк.

3. 東京グール/ Tokyo Ghoul

https://i.ytimg.com/vi/gO3_joZazxQ/maxresdefault.jpg

Гаднаасаа хүн шиг харагддаг хирнээ хүнээр хооллодог биетүүдийн тухай жаахан бараан анимэ кк. Гэхдээ хийц, утга нь их таалагдсан бас анх удаа анимэ үзээд уйлсан байдаг. Тус бүр 12 ангитай гуравхан улирал гарсан.

4. ナルト/ Naruto

https://i.ytimg.com/vi/M9ApLU1-3EA/maxresdefault.jpg

Өнгөрсөн 3 сарын хугацаанд эхний 14 улирлын бүх ангийг нь үзэж дуусгав кк. Арван жилдээ телевизээр гарч байгааг нь хааяа харж байснаас үзээгүй байжээ. Гол дүрийн Наруто болоод бусад нинжагийн адал явдлууд өрнөхийн хажуугаар сэтгэлзүйн талаас ч олон хэрэгтэй зүйлс байгаа санагдсан. Хүүхдийн бага насны үе амьдралд их нөлөөлдөг байх нь ээ гэж бодсон шүү. Мөн дүрүүдийн нэр болоод гарч байгаа газрууд, идэж байгаа зүйлс Японы онцлогийг их шингээсэн санагдсан. Үзсээр байгаад сүүлдээ халуун рашаанд ормоор, рамен идмээр бүр тулалдмаар санагдав ш дээ кк. Удахгүй дараагийн улирлын ангиуд нь Netflix-д нэмэгдэнэ гэсэн үзээд байж дээ.

特に最初と最後のアニメが大好き😉。ぜひ見てね。

2020.09.27 Япон Каназава хот

--

--

Baasansuren Gankhurel
Baasansuren Gankhurel

Written by Baasansuren Gankhurel

Эрүүл бие, сэтгэл сайхан амьдралын суурь гэдэгт итгэсэн өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүслээ😊 PhD of Earth Science🌎🏞📖 RYT-200 Yoga instructor

No responses yet